Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(826)
— 431 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 44

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 03 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 44 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашдоржийн Баярхүүг эгүүлэн татаж, Лалын Бүгд Найрамдах Иран Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Отгоны Дамбийнямыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2014 оны 03 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 45 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхамсүрэнгийн Дүгэржавыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2014 · № 13 (826)431-р хуудас