Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай № 19
2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 19 хот Төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах тухай Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Өгийнуурын ус, намгархаг газрын Мэдээлэл сургалтын төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, тус төвийн дансанд бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, хэрэгжүүлж байсан чиг үүргийг зохих журмын дагуу Орхон голын сав газрын захиргаанд шилжүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Төрийн өмчийн хороо (С.Цогтбаатар)-нд даалгасугай.
1. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу дотоодын аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон давуу эрх олгож ажиллахыг захиалагч нарт үүрэг болгосугай.
2. Тендерт оролцогчдод давуу эрх олгосон талаархи мэдээг худалдан авах ажиллагааны улирлын тайланд дэлгэрэнгүй тусган Сангийн яаманд тухай бүр хүргүүлж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
3. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ тогтмол дэмжихийг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарт уриалсугай.