Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(823)
— 358 —

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай № 17

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 18 хот

Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 115000 (нэг зуун арван таван мянга) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 52800 (тавин хоёр мянга найман зуу) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.

2. “Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 17 хот Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Цагдаагийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан “Мөрдөн байцаах байгууллагын тухай” 1992 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2014 · № 10 (823)358-р хуудас