Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2014 оны хэмжээг тогтоох тухай № 423
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 420 хот Цөм сүргийн үржлийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон аж ахуйн тооцоон дээр ажиллуулсугай.
2. Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг өр, авлагын хамт Малын удмын сангийн үндэсний төвд шилжүүлж, “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд үүрэг болгосугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 423 хот Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2014 оны хэмжээг тогтоох тухай Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: