Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(821)
— 291 —

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 398

байгаа явцтай улирал бүр танилцаж, тайланг дараа оны 6 дугаар сарын 1-ний дотор хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

7.3.2. холбоо арьс, ширээр гүн боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн мэдээллээ ирүүлээгүй үйлдвэрийн нэрийг нийтэд мэдээлж, мэдээллийг нөхөн авч нэгтгэн 6 дугаар сарын 15-ны дотор багтаан хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Найм. Хариуцлага

8.1. Малчин, мал бүхий этгээдийн нийлүүлсэн арьс, ширний нэр төрөл, тоо хэмжээний талаар буруу ташаа мэдээ гаргасан, баримтыг засварласан үйлдвэрт хөнгөлөлтэй зээл дахин олгохгүй бөгөөд хохирлыг хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.

8.2. Малчинд арьс, шир бэлтгэсэн тухай хуурамч гэрчилгээ олгосон мал эмнэлэг, үржлийн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч, хохирлыг нөхөн төлүүлнэ. Малчин нь өрхийн баталгааны тэмдгийг бусдад ашиглуулахгүй байхыг бүрэн хариуцна.

8.3. Урамшууллын материалыг нэгтгэх, хянах явцад албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж алдаа дутагдал гарсан тохиолдолд гарсан хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд хариуцна.

8.4. Үйлдвэр хуурамч мэдээлэл гаргаж өгсөн эсхүл тогтоосон хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээс малчин, мал бүхий этгээдэд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 398 хот

Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын “ж” хэсэгт “2. Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газар” гэж нэмсүгэй.

2. Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын “ж” хэсгийн “2, 3, 4” гэсэн дугаарлалтыг “3, 4, 5” гэж өөрчилсүгэй.

3. Засгийн газрын “Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2012 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтын “ж” хэсгийн “3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын “шинжлэх ухааны хэлтэстэй”” гэснийг хүчингүй болгосугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т оруулах өөрчлөлтийг хавсралт ёсоор баталсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

1. “2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах:

2.4.11. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах.”

2. “2.5. Үйл ажиллагааны гол зорилт хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах:

Засгийн газрын 2013 оны 398 дугаар тогтоолын хавсралт

2.5.11. Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд: 2.5.11.1. шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах; 2.5.11.2. шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; 2.5.11.3. шинжлэх ухаан, технологийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах.” 3. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратегийн загварт дор дурдсан өөрчлөлт оруулах:

4. “3.3. Зохион байгуулалтын бүтэц хэсэгт дор дурдсан нэмэлт оруулах: 3.3.11 шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг: Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр1 (дэд хэсэг) зорилтын хүрээнд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн болон төсөв, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар

������� �����, ����������� ��������� ������ ��������, �������� ��������� ����, ����� ��������, �������, ����������� ����� ������������, ����������� ����� ������ ���������, ����������, �������� ����������� ������

������� ������ �������� ����� ��������, �������, ��������, ����������� �������� ����� ������������, �������� ��������� ����, �������� ����������� ������

������� ������ ���������, ������ ����������, �������� ����� ������� ��������� �������, ���������� ������������, �������� ����������� ������

������� �����, ����������� ����� ��������, �������, ��������, ��������, ������� ����������� ����� ������ ���������, ����������, ������� ������ �����, ������ ������������ ��������, ���������, ������������� ���������� ������������ ������ ����� ����������

хангах үндсэн үүрэг хүлээж, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг шинэчлэх төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах, шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалт, салбарын хүний нөөцийн бодлого, шийдвэрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангахад бүх талын дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын удирдлагын менежмент, хүний нөөц, эдийн засгийн бодлогын шинэчлэлийн баримт бичгүүд, хууль тогтоомжийн үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны бодлого, стратеги, мастер төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шинжлэх ухааны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, удирдлага, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулах, салбарыг бодлогын удирдамжаар хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрэлтэд суурилсан шинжлэх ухаан, технологийн хөгжлийн оновчтой тогтолцоог бий болгох, үр дүнд суурилсан эрдэм шинжилгээ, судалгааг хэрэгжүүлэх, шинжлэх ухааны өрсөлдөх чадварыг бий болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг хөтлөх үндэсний чадамжийг бүрдүүлэх, шинжлэх ухааны ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгаа, хөгжлийг хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандан ажиллаж, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна. 5. Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загварыг дор дурдсанаар өөрчлөх:

Төрийн мэдээлэл · 2014 · № 8 (821)291–294-р хуудас