“Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай ” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 19
4.3.7.байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, нөхөн сэргээх, урт хугацааны мониторинг хийх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу цэгцтэй, дэс дараалалтай, хариуцлагатай болох;
4.3.8.экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрүүл, эко- хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гол, мөрний урсац бүрэлдэх эх, ай сав, ойн бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр, говийн баянбүрд, нуур, цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж, иргэдийн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
4.3.9.эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нь хууль, журмын дагуу явагдаж олон нийтэд нээлттэй, ил тод байж, шинээр хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн саналыг хүлээн авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин бүрдсэн байх;
4.3.10.өнөөгийн эрдэс баялгийн салбарт бизнесийн таатай орчин бүрдэн, эрдэс баялгийн бирж дээр эрдсийн бүтээгдэхүүний арилжаа нээлттэй, олон улсын жишгийн дагуу явагдах орчин бүрдэх.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 19 хот
“Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтын 4.2.5 дахь заалтын “болон дотоодын” гэснийг хассугай.
2.Энэ тогтоолыг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.