Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
тонн хүнсний улаан буудайн үрийг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт:
“10.1.10.ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх.”
2/35 дугаар зүйлийн 35.6. дахь хэсэг:
“35.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, бичил уурхайгаас алт олборлогч нь олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаана.”
3/47 дугаар зүйлийн 47.3.3 дахь заалт:
“47.3.3.Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалтын “47.3.1-д зааснаас бусад” гэснийг “47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад” гэж өөрчилсүгэй.