Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын “байгууллага, дотоодын цэргийн” гэснийг “байгууллагын” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг нэмсүгэй: 1/8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг: “8.3.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” 2/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг: “20.2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”
3/1662, 1663 дугаар зүйл: “1662 дугаар зүйл.Дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох
1662.1.Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг шунахай сэдэлтээр ашиглаж үнэт
цаасыг худалдсан, худалдан авсан, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсны улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1662.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1663 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах
1663.1.Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1663.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” 2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/1661 дүгээр зүйл:
“1661 дүгээр зүйл.Мөнгө угаах
1661.1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуух, далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эсхүл эд хөрөнгийн эрхийг нуусан, далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавиас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй
тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.2.Энэ гэмт хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
1661.3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” 2/1782 дугаар зүйл:
“1782 дугаар зүйл.Терроризмыг санхүүжүүлэх 1782.1.Террорист хүн, террорист байгууллага болон террорист ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар, хууль бусаар болон санаатайгаар, бүхэлд нь болон хэсэгчлэн эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 1782.2.Энэ гэмт хэргийг хуулийн этгээд үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван зуугаас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.” 3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “зөвхөн” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.