— 233 —
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн “дотоодын цэргийн” гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Терроризмтой тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр хот
МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах