Журам батлах тухай № 374
2.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 27 хот
Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2009 оны 87 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн “Гурав”- ын 3.3 дахь заалтын “агентлагт” гэсний өмнө “Шүүхийн ерөнхий зөвлөл”, “Үндэсний статистикийн хороо” гэж нэмсүгэй.
2.Уг дүрмийн “Гурав”-ын 3.7.2 дахь заалтын “Шүүхийн ерөнхий зөвлөл,” гэснийг, “Санхүүгийн зохицуулах” гэсний дараах “хороо, Үндэсний статистикийн” гэснийг, “Үндэсний аудитын газар” гэсний дараах “,Үндэсний статистикийн хорооны” гэснийг тус тус хассугай.
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 374 хот Журам батлах тухай
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам”-ыг 1 дүгээр, “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг дэмжиж, уг аргачлалыг батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.
3. Энэхүү тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд үүрэг болгосугай.
1. Журмын зорилго
1.1. Энэхүү журмын зорилго нь байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх
2.1. Стратегийн үнэлгээг улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тухайн асуудлыг хариуцсан яам хийлгэнэ.
2.2. Байгаль орчны стратегийн үнэлгээ хийх явцад дараах зарчмыг баримтална:
Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
2.2.1. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах эхний үе шатанд байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлж, уг баримт бичигт тусгах;
2.2.2. байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбарыг тодорхойлох; 2.2.3. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах;
2.2.4. стратегийн үнэлгээний үр дүн, дүгнэлтийг судалгааны баримтад тулгуурлан боловсруулах;
2.2.5. оролцогч талууд стратегийн үнэлгээ хийх явцад хариуцлагатай хандах.
2.3. Стратегийн үнэлгээ хийхийн өмнө бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам болон стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, экосистем, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээний товч танилцуулга, байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт, стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төслийг боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.4. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан стратегийн үнэлгээний ажлын удирдамжийн төсөлд санал, чиглэл өгнө.
2.5. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн санал, чиглэлийг үндэслэн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам стратегийн үнэлгээний ажлын удирдамжийг батална.
2.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.2-т заасны дагуу мэргэжлийн баг стратегийн үнэлгээг хийнэ.
2.7. Бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам нь стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн багийг тухай бүр бүрдүүлнэ.
2.8. Стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах эхний үе шатанд стратегийн үнэлгээний хамрах хүрээг тодорхойлж, нөлөөлөлд өртөх байгалийн нөөц, экосистем, хүн амын эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдлын үнэлгээг хийж, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн зорилтыг тодорхойлно.
2.9. Стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь батлагдсан удирдамжийн дагуу стратегийн үнэлгээг хийж тайлан дүгнэлт гаргана. Тайлан, дүгнэлт нь дараах мэдээллийг агуулна: 2.9.1. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний төслийн товч агуулга, түүний зорилго, зорилт, хэрэгжүүлэх гол арга хэмжээ;
2.9.2. нөлөөлөлд өртөх болон өртөж болзошгүй байгалийн нөөц, экосистемийн өнөөгийн төлөв байдал, хэтийн хандлага;
2.9.3. байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, түүний үр дагавар, хуримтлагдах сөрөг нөлөөлөл; 2.9.4. сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах боломжит хувилбар болон хэрэгжүүлэхээс татгалзах хувилбар, тэдгээрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн харьцуулалт; 2.9.5. эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээ;
2.9.6. сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн тохиолдолд байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөлөл;
2.9.7. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө нь байгаль хамгаалах, ногоон хөгжлийг хангах зорилт болон тухайн асуудлаархи төрийн бодлого, хөтөлбөртэй нийцэж байгаа эсэх;
2.9.8. бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад стратегийн үнэлгээний дүгнэлт (зөвлөмж)-ийн хэрэгжилтийг хянах арга зам, үнэлэх шалгуур үзүүлэлт.
2.10. Стратегийн үнэлгээний тайлан, дүгнэлт болон түүний үр дүнг тусгасан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг тухайн баримт бичгийг санаачлан боловсруулж байгаа яам нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.11. Энэ журмын 2.10-т заасан баримт бичгийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, ажлын 14 хоногийн хугацаанд олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулна.
2.12. Олон нийтийн санал, стратегийн үнэлгээний тайлан, түүний үр дүнг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд хэрхэн тусгасан тухай тайлан, дүгнэлтийн төслийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулна.
2.13. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн стратегийн үнэлгээний дүгнэлтийг тухайн бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцэх Засгийн газрын хуралдаанд хамтатган танилцуулна.
2.14. Засгийн газраас баталсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд байгаль орчны стратегийн үнэлгээний дүгнэлтийг заавал хавсаргана.
2.15. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлагдсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Засгийн газарт оруулж болно.
2.16. Засгийн газраас баталсан бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн хэсэгт стратегийн үнэлгээг хийх бөгөөд үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
2.17. Стратегийн үнэлгээ хийхтэй холбогдон гарах зардлыг бодлого, хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулж байгаа яам нь хариуцана.
2.18. Стратегийн үнэлгээтэй холбогдон гаргасан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
3. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх
3.1. Тодорхой бүс нутгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.
3.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагыг тухай бүр нээлттэй шалгаруулалтаар сонгоно.
3.3. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх ажлын даалгаврыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
3.4. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага нь батлагдсан ажлын даалгаврын дагуу үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж бүхий тайлан гаргах ба тайлан нь дараах мэдээллийг агуулна:
3.4.1. тухайн бүс нутгийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт;
3.4.2. тухайн бүс нутгийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлсэн болон үзүүлж байгаа гол сөрөг нөлөөллүүд, тэдгээрийн үр дагаврын тодорхойлолт;
3.4.3. хуримтлагдах нөлөөллийн эрчим, цар хүрээ (цаг хугацаа, орон зай), тархалт; 3.4.4. хуримтлагдах нөлөөллийн эх үүсвэрүүд, түүнийг хариуцах этгээд, тэдгээрийн нөлөөлөлд эзлэх хувь хэмжээ;
3.4.5. сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, зардлын тойм, тэдгээрийн хувилбарууд;
3.4.6. хуримтлагдсан сөрөг нөлөөллөөс үүдэн бий болсон байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндийн хохирлын үнэлгээ;
3.4.7. цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд;
3.4.8. нөлөөлөлд өртсөн бүс нутаг дахь олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн;
3.4.9. дүгнэлт, зөвлөмж.
3.5. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 3.6. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн хураангуй болон дүгнэлт (зөвлөмж)-ийг ажлын 14 хоногийн хугацаанд өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг авна.
3.7. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4.2-т заасан мэргэжлийн зөвлөл хэлэлцэн дүгнэлт гаргаж, тухайн бүс нутагт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна. 3.8. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6.5-т заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
3.9. Шаардлагатай тохиолдолд үнэлгээний ажилд шаардагдах зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан гаргаж болох бөгөөд уг зардлыг үнэлгээний дүгнэлтэд үндэслэн хуримтлагдсан нөлөөллийн цар хүрээ, эзлэх хувь хэмжээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.
3.10. Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гарсан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
1. Журмын зорилго
1.1. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, түүнтэй холбогдсон шийдвэр гаргах, оролцогч талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ
2.1. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг төслийн анхан шатны баримт бичгийг боловсруулах үе шатанд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хүрээнд хийнэ.
2.2. Энэ журмын 2.1-д заасан үнэлгээг дараах төсөлд хийлгэнэ:
2.2.1. байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас ерөнхий үнэлгээ хийгдэх төсөл; 2.2.2. ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын төсөл;
2.2.3. бусад шаардлагатай төсөл.
2.3. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланд төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй газар нутгийн байгаль орчны төлөв байдал (усан орчин, цаг уур, геологи, гидрогеологи, геоморфологи, уур амьсгалын нөхцөл, агаарын чанар, хөрс, ургамал, амьтан г.м) болон төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийн суурьшил, түүх, соёлын үнэт зүйлсийн талаархи мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдсан байдал зэрэг асуудлыг тусгасан байна.
2.4. Газрын тос, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, байгалийн хий, аюултай хог хаягдал хадгалах, боловсруулах, устгах, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүс болон ой, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд үнэлгээ хийж байгаа мэргэжлийн байгууллага нь
Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас санал авна.
2.5. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээтэй холбогдон гарах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.
2.6. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхтэй холбогдон гарсан маргааныг захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
3. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, түүнд тавигдах шаардлага
3.1. Төсөл хэрэгжүүлэгч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлэн, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хандан ерөнхий үнэлгээ хийлгэнэ: 3.1.1. энэ журмын 2.4-т заагдсан төслийн хувьд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт хийгдсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан;
3.1.2. төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, газар ашиглах, эзэмших, ашигт малтмал хайх, ашиглах талаархи эрх бүхий байгууллагын шийдвэр эсхүл тусгай зөвшөөрөл, түүний эрхийг шилжүүлсэн тухай баримтын хуулбар;
3.1.3. төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдлын тодорхойлолт;
3.1.4. газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төсөлд хайгуулын ажлын батлагдсан төлөвлөгөө, тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал;
3.1.5. аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас ерөнхий үнэлгээ хийгдэх төслийн хувьд төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт.
3.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад заагдсан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
хариуцаж байгаа төслийг хэрэгжүүлснээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний түвшинд тогтоох боломжгүй, нэмэлт судалгаа, шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай бол байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Энэ журмын 3.2-т зааснаас бусад тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4.1, 7.4.2-т заасны дагуу дүгнэлт гаргана.
4. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, түүнд тавигдах шаардлага
4.1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан аж ахуйн нэгж гүйцэтгэх бөгөөд аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд нь үнэлгээ хийлгэх төсөл хэрэгжүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилгүй байна.
4.2. Үнэлгээ хийх эрхийг дор дурдсан чиглэлээр олгох бөгөөд нэг аж ахуйн нэгж хэд хэдэн чиглэлээр эрх авч болно:
4.2.1. уул уурхайн салбар; 4.2.2. дэд бүтцийн салбар; 4.2.3. үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар; 4.2.4. үйлчилгээний салбар. 4.3. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх авахыг хүссэн аж ахуйн нэгжийн удирдлага байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байна.
4.4. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд 3-аас дээш удаа техникийн болон мэргэжлийн шинжтэй алдаа гаргасан, ерөнхий үнэлгээгээр тогтоосон нөхцөл болзол, батлагдсан аргачлалын дагуу гүйцэтгээгүй, шаардлагатай материалыг бүрдүүлээгүй, төслийн техник технологийн шийдлийг байгаль орчинд халгүй байхаар санал болгож, шаардлагыг тодорхойлоогүй нь үнэлгээний шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд үнэлгээ хийх эрхийг хугацаанаас нь өмнө цуцална.
4.5. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээс гадна дараах мэдээллийг хянан үзэж байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ:
4.5.1. тухайн аж ахуйн нэгж ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжлийн орон тооны ажилтантай эсэх (харъяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар);
4.5.2. эрхийн хугацаанд хийсэн нарийвчилсан үнэлгээний ажлын үр дүн, мэдээллийн санд тайлан, мэдээг тогтмол оруулж, үнэлгээний ажилд мэргэжлийн экспертүүдийг байнга татан оролцуулдаг эсэх;
4.5.3. эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан эсэх зэрэг болно.
4.6. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-т заасан асуудлыг багтаасан нөлөөллийн үнэлгээний судалгаа, нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ, техник, технологийн шийдлийн зөвлөмжийг агуулсан тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бүрдэнэ.
4.7. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүн нь үнэлгээний тайлан, батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байна. Тайлан, менежментийн төлөвлөгөөний бүтэц, агуулгын талаар үнэлгээний аргачлалд тодорхой тусгана.
4.8. Томоохон хэмжээний дулааны цахилгаан станц, химийн хортой болон аюултай бодис, цацраг идэвхт бодис, аюултай хог хаягдлыг хадгалах, боловсруулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгаанд орчныг бохирдуулах бодисын тархалтын хүрээг тогтоосон судалгааны үр дүнг заавал тусгасан байна.
4.9. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны явцад бүрдүүлсэн хээрийн бичиглэлийн хуудас, маягтууд, тайлбар бүхий фото зургууд, видео бичлэг, дагалдах мэдээллүүдийн хавсралт, загварчлал, тооцооллуудын эх хувийг үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж өөрийн мэдээллийн санд хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулна.
4.10. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны явцад төсөл хэрэгжиж буй орчинд хуримтлагдах нөлөөлөл үүсгэж буй эх үүсвэр, бусад төслүүдийн судалгааг хийж, нөлөөллийн шинж чанарыг тодорхойлсон байна.
4.11. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний явцад олон нийтийн оролцоог хангахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.5-т заасан журмыг баримтална.
4.12. Нарийвчилсан үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд уг тайланг боловсруулсан аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд (ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн), төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг заавал оролцуулна.
4.13. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас 3-оос доошгүй хоногийн өмнө хэлэлцүүлэх тайлангийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд хүргүүлсэн байна.
4.14. Хэрэгжиж байгаа төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл шинэчлэгдэх, өргөтгөл хийх (техник, технологийг шинэчлэх, түүхий эд, байгалийн нөөц баялгийг ашиглах хэмжээ, хүчин чадал, газрын байрлал өөрчлөх болон байгаль орчны аудитын зөвлөмжөөр нэмэлт тодотгол хийлгэх шаардлагатай гэж үзсэн зэрэг) болон тухайн төсөлтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн гол баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийнэ.
4.15. Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийлгэхдээ тухайн төсөлд хийлгэсэн байгаль орчны хуваарьт аудитын зөвлөмж, тайланг ирүүлнэ.
4.16. Нэмэлт тодотголыг ерөнхий үнэлгээгээр өгөгдсөн чиглэл, хуваарийн дагуу хийнэ.
5. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
5.1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төслийн гол болон болзошгүй нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг
бууруулах, арилгах арга хэмжээг бүрэн тусгахаас гадна дараах зүйлийг тусгана:
5.1.1. уул уурхайн төслийн хаалтын үед авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ, хамрах хүрээ; 5.1.2. байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүний нөөц, байгаль орчны удирдлагын бүтэц, зохион байгуулалт;
5.1.3. байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг холбогдох төрийн байгууллага, олон нийтэд тайлагнах төлөвлөгөө;
5.1.4. нүүлгэн шилжүүлэх, нутгийн иргэдийн эрүүл мэнд, эрх ашиг, амьжиргаа, соёлын өвийг хамгаалах болон бусад төлөвлөлттэй хэрхэн уялдсан байдал.
5.2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах зарчмыг хангасан байна:
5.2.1. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн нөлөөлөлд өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх; 5.2.2. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;
5.2.3. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулиар хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс зайлсхийх нөхцөл болохгүй байх;
5.2.4. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх; 5.3. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний улсын нэгдсэн бүртгэлийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн санд оруулна.
5.4. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг төслийн бүх үе шатанд хэрэгжүүлэх ба уг хөтөлбөрт дараах асуудлыг нарийвчлан тусгасан байна: 5.4.1. нөлөөлөлд өртөж болзошгүй байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн төлөв байдлын суурь мэдээлэл ба төсөл хэрэгжсэнээр түүнд гарч болзошгүй тоон ба чанарын өөрчлөлт;
5.4.2. нөлөөллийг багасгах, арилгах, нөхөн сэргээх, хоргүйжүүлэх, саармагжуулах арга хэмжээний үр дүнг хэмжих тоон ба чанарын үзүүлэлтүүд;
5.4.3. төсөл хэрэгжүүлэгчийн дагаж мөрдөх Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, стандарт болон хэм хэмжээний үзүүлэлтүүд; 5.4.4. хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүд, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх арга хэмжээнүүд, нөлөөллийг хэмжих хэмжигдэхүүн;
5.4.5. сорьц авах, хэмжилт хийх, түүнд дүн шинжилгээ хийх арга, байршил, хугацаа, давтамж.
5.5. Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төслийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд урьдчилан тооцоолоогүй сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох төрийн байгууллагууд нь төсөл хэрэгжүүлэгчээс нэн даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг шаардана.
5.6. Төсөл хэрэгжүүлэгч энэ журмын 5.5-т заасан шаардлагыг биелүүлээгүй, сөрөг нөлөөллийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аваагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллага уг төслийн үйл ажиллагааг тухайн сөрөг нөлөөллийг арилгах хүртэл түр түдгэлзүүлнэ.
5.7. Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хүрээнд боловсруулан батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тухайн жилд хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг боловсруулан, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна. Уг төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулна.
5.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ажлын 21 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ.
5.9. Холбогдох төрийн байгууллага нь орчны хяналт-шинжилгээгээр илэрсэн нөлөөллийг бууруулах нэмэлт арга хэмжээг тухайн жилийн менежментийн төлөвлөгөөнд тусгаагүй гэж үзвэл батлахаас татгалзаж, зохих засвар, өөрчлөлт хийхийг шаардах эрхтэй.
5.10. Өмнөх жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь хангалтгүй бол дараа жилийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл болно.
5.11. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, холбогдох баталгааны хөрөнгийг байршуулалгүйгээр төслийн үйл ажиллагааг эхлэх, үргэлжлүүлэх эрхгүй.
5.12. Тухайн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь 5 жилээс дээшгүй хугацаатай байх бөгөөд түүнээс олон жил үргэлжлэх төслийн хувьд менежментийн төлөвлөгөөг 5 жил тутамд шинэчлэн боловсруулж батлуулна.
5.13. Тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсаны дараа байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрнө.
6. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шинжилгээ
6.1. Төсөл хэрэгжүүлэгч болон үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран эцэслэн боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.
6.2. Шаардлагатай тохиолдолд ерөнхий шинжээчийн шийдвэрээр үнэлгээний шинжилгээний ажилд туслах хөндлөнгийн шинжээчийг томилж болно.
6.3. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шинжээч төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүнд хийсэн үнэлгээний шинжилгээний дүгнэлт, шийдвэрийн төслийг мэргэжлийн зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.
6.4. Мэргэжлийн зөвлөл нь үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шийдвэрийн төсөл, үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
6.4.1. зарим шаардлагатай засвар, нэмэлт тодруулгыг тусгаж үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж, төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрөх;
6.4.2. байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал бодит бус, нэмэлт судалгаа, мэдээлэл шаардлагатай гэж үзсэн тохиолдолд батлахаас татгалзаж, төсөл хэрэгжүүлэгчид албан бичгээр буцаах;
6.4.3. төсөл нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд нэн халтай, нөхөх боломжгүй хохирол учруулна гэж үзсэн тохиолдолд төслийг хэрэгжүүлэхээс татгалзах.
6.5. Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.6-д заасны дагуу Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч гарын үсэг зурж албажуулна .
7. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах, түүнийг хянаж хүлээн авах
7.1. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дотоод хяналт тавих үүрэг бүхий оролцогч талуудын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсгийг байгуулж болно.
7.2. Төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний явцын болон гүйцэтгэлийн хяналтыг байгаль
орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавьж, газар дээр нь ажиллаж хэмжилт, судалгаа хийнэ.
7.3. Төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн жилийн эцсийн тайланг төсөл хэрэгжиж буй аймаг, нийслэлийн байгаль орчны газарт хүргүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгуулж ажлын хэсгийн дүгнэлт гаргуулна.
7.4. Төсөл хэрэгжүүлэгчийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг газар дээр нь шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг аймаг, нийслэлийн байгаль орчны албаар ахлуулж, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулна.
7.5. Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хавсарган дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад 12 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ.
8. Байгаль орчны үнэлгээний мэдээллийн сан, хянан магадлагаа
8.1. Үнэлгээний мэдээллийг нээлттэй болгох зорилгоор байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгаль орчны нөлөөллийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн санг байгуулна. Мэдээллийн сан нь дараах мэдээллийг агуулна: 8.1.1. үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн бүх баримт бичиг; 8.1.2. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн товч танилцуулга;
8.1.3. хянан магадалгааны дүгнэлт, түүний мөрөөр авсан арга хэмжээ, түүний биелэлт;
8.1.4. жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, баталгааны тусгай дансны мэдээллүүд;
8.1.5. улсын байцаагчийн хяналт шалгалтын мэдээ, түүний мөрөөр авсан арга хэмжээ, биелэлт.
8.2. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн танилцуулгыг үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж мэдээллийн санд оруулах ба эх тайланг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын архивт 5 жил хадгална.
8.3. 5-аас дээш жил хадгалсан үнэлгээний эх тайланг Байгаль орчны мэдээллийн сангийн төв архивт шилжүүлнэ.
8.4. Хянан магадлагаа хийх ажлын хэсгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр томилон ажиллуулах ба ажлын удирдамжийг батална. Удирдамжид дараах асуудлыг тусгана:
8.4.1. хянан магадлагаа хийх хугацаа; 8.4.2. хянан магадлагаа хийх ажлын цар хүрээ; 8.4.3. хянан магадлагааны аргачлал; 8.4.4. бусад асуудал.
8.5. Хянан магадалгааны дүгнэлтийг холбогдох талуудыг оролцуулсан үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлж болно.
9. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа
9.1. Мэргэжлийн зөвлөл нь байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, хөгжлийн салбарын төлөөллийг оролцуулсан 10-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүд нь тухайн чиглэлээрээ 10-аас дээш жил ажилласан туршлагатай байна.
9.2. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн нь төр, төрийн бус болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдэх бөгөөд зөвлөлийн гишүүн өөрийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллахгүй.
9.3. Мэргэжлийн зөвлөлийг ерөнхий шинжээч даргална.
9.4. Мэргэжлийн зөвлөл нь сард 1 удаа хуралдах бөгөөд гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.
9.5. Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь гишүүдийн олонхи нь гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Эсрэг саналыг мөн дүгнэлтэд тусгана.
9.6. Тухайн төслийн болон үнэлгээний ажлын цар хүрээ, онцлогоос хамааран мэргэжлийн зөвлөлийн хуралд холбогдох чиглэлийн мэргэжилтнийг татан оролцуулж болно.
9.7. Мэргэжлийн зөвлөл тайлангаа улирал бүрийн эхний 7 хоногт байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна. Тайланд өнгөрсөн улиралд дүгнэлт гаргасан төсөл, тусгай зөвшөөрлийн жагсаалт, гаргасан шийдвэрийн талаар товч тусгана.
9.8. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгох асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
9.9. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр зөвлөлийн хуралд жилд 3 удаа оролцоогүй тохиолдолд тухайн гишүүнийг хасах саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
9.10. Мэргэжлийн зөвлөл нь ирц бүрдээгүйгээс удаа дараа хуралдаж чадаагүй тохиолдолд гишүүдийн бүрэлдэхүүнийг солих саналыг ерөнхий шинжээч байгаль орчны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлнэ.
9.11. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь ашиг сонирхлын зөрчилгүй байх ба холбогдох хуулийн дагуу энэ асуудлаар мэдэгдэл гаргаж өгнө.
9.12. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой гаргасан маргааныг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.