Түр журам батлах тухай № 388
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 388 хот
Түр журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. ”Бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх түр журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол батлагдан гарсантай холбогдуулан банк, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн үнэмлэхний бүртгэлийг нэгдсэн цахим сүлжээнд холбох ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Зам, тээврийн сайд А.Гансүх, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт зөвлөсүгэй. 3. Бэлэн бус торгуулийн тоног төхөөрөмжийн ашиглалтын урсгал зардлыг Нийслэлийн төрийн сангаас санхүүжүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2013 оны 388 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас торгох шийтгэлийг ногдуулахад бэлэн бус системийг
нэвтрүүлэх, ногдуулсан шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Торгох шийтгэлийг ногдуулсан шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагаа нь банк, даатгал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тээврийн хэрэгсэл, жолоочийн үнэмлэхний цахим бүртгэлд тулгуурласан нэгдмэл тогтолцоотой уялдсан байна. Хоёр. Бэлэн бус торгууль ногдуулах
2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам зөрчсөн этгээдэд бэлэн бус торгууль ногдуулахад энэ журмын 1.2-т заасан нэгдсэн цахим системийг ашиглаж, зөрчил гаргасан этгээдийн талаар зохих мэдээллийг авах, гаргасан зөрчил, ногдуулсан шийтгэлийг бүртгэх, баримтжуулах, шийдвэрийг хэвлэж өгөх, шийдвэрийн биелэлтийг хянах нөхцлийг бүрдүүлсэн программ хангамж, төхөөрөмжийг хэрэглэнэ.
2.2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтан (цаашид “Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан” гэх) замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн этгээдэд торгох шийдвэр (шийтгэвэр, торгуулийн хуудас)-ийг цахим төхөөрөмж ашиглан хэвлэж өгнө. 2.3. Торгох шийдвэрийн хуудсанд цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан гарын үсэг зурж, зөрчил гаргасан этгээдэд гардуулж өгөх эсхүл тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хаягаар хүргүүлнэ.
2.4. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан торгох шийдвэрийн хуудсанд торгууль төлөх хугацаа, дансны болон лавлах утасны дугаар, цахим хаяг, торгуулийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна. 2.5. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтны зөрчилд ногдуулсан торгох шийдвэр нь замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжид бүртгэгдсэн зөрчилд ногдуулсан шийдвэртэй давхцахгүй байна.
2.6. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгох шийтгэл ногдуулахдаа жолоочийн жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураахыг хориглоно.
Гурав. Торгох шийдвэрт гомдол гаргах
3.1. Зөрчил гаргасан этгээд торгох шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
3.2. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасны дагуу гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, хариуг мэдэгдэх үүрэгтэй.
3.3. Зөрчил гаргасан этгээд нь энэ зүйлийн 3.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
3.4. Торгох шийдвэрт гомдол гаргах журам, түүнийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг торгох шийдвэрийн хуудас болон www.torguuli.mn цахим хуудсанд байрлуулна.
Дөрөв. Торгох шийдвэрийг биелүүлэх 4.1. Зөрчил гаргасан этгээд нь ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор заасан дансанд төлөх үүрэгтэй.
4.2. Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдол бүрт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.3-т заасны дагуу 20.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
4.3. Торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүйн улмаас энэ зүйлийн 4.2-т заасан хэмжээгээр 5-н удаа торгуулсан бол шүүхийн шийдвэр гаргуулж, тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулна.
Тав. Торгох шийдвэрийн бүртгэл, тооцоо 5.1. Дор дурдсан тохиолдолд зөрчлийн бүртгэлээс хасна. Үүнд:
5.1.1. торгох шийдвэрийг хүчингүй болгосон;
5.1.2. захиргааны хариуцлагын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон;
5.1.3. зөрчил гаргасан этгээд нас барсан.