Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилох тухай № 03
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 03 хот
Элчин сайдыг эгүүлэн татаж, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдангийн Энхмандахыг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Финланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригийн Алтайг томилсугай.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 04 хот
Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон тул Базарсүрэнгийн Сарантуяаг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.