Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийн “264.1./Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/,” гэсний дараа “265.1./Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/,” гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “273.2./Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/” гэсний дараа “дугаар зүйл болон өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 1661/Мөнгө угаах/” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “265” гэснийг “265.2.” гэж, мөн хэсгийн “дугаар зүйлд” гэснийг “дүгээр зүйлд” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн “26.1,”, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн “27.2,” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.