Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(724)
— 416 —

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-стандартчилал, хэмжил зүйн асуудал; -шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; -чөлөөт бүсийн асуудал; -үйлдвэржүүлэлтийн бодлого.” гэж, мөн хэсгийн 5 дахь заалтад “-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал; -иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Тэргүүн Шадар сайд” гэснийг “Шадар сайд” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийн “Тэргүүн Шадар сайдтай зөвшилцөн” гэснийг, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 341 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Тэргүүн Шадар сайд,” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

“л/хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам.”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 7 (724)416-р хуудас