Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(818)
— 110 —

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн “хил хамгаалах” гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.2, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 29.4, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.3, 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.3, 37 дугаар зүйлийн 37.2, 37.4, 37.6 дахь хэсэг, наймдугаар бүлгийн гарчгийн “гадаадын иргэний асуудал” гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5, 17 дугаар зүйлийн 17.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.4, 36 дугаар зүйлийн 36.4, 36.6, 37 дугаар зүйлийн 37.3, 37.5, 37.8, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 40.1, 40.2, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн “Гадаадын иргэний асуудал” гэснийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2014 · № 5 (818)110-р хуудас