Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(718)
— 39 —

Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай № 61

өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.14 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД

Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:

1/төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим хэлбэрт шилжүүлэх (тоон гарын үсгийн хэрэглээг нийтэд сурталчлах, сургалт зохион байгуулах, төрийн болон төсөвт байгууллагыг техник хэрэгслээр хангах, холбогдох дүрэм, журмыг боловсруулах, мэдээллийг кодлох, цахим мэдээллийн сан бүрдүүлэх болон бусад арга хэмжээг хамааруулсан) төлөвлөгөөг боловсруулж үе шаттайгаар хэрэгжүүлэх;

2/төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох нөхцөлтөйгөөр иргэний ухаалаг үнэмлэхэд суурилуулан олгож, уг арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2011 оны 12 дугаар Дугаар 61 Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 1 (718)39-р хуудас