Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(818)
— 107 —

Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.12 дахь заалт нэмсүгэй:

“16.1.12.хилийн боомтын бүс.”

2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалтын “16.1.9-д” гэснийг “16.1.9, 16.1.12-т” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:

“3.Хилийн боомт, түүнд мөрдөх журамтай холбогдсон харилцааг Хилийн боомтын тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 5 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2014 · № 5 (818)107-р хуудас