Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай
21.2.Боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж дэд бүтэц, барилга байгууламж барьсан бол шүүхийн шийдвэрээр уг гэм буруутай этгээдийн зардлаар дэд бүтэц, барилга байгууламжийг албадан нурааж, гэм буруутай этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуун зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.3.Энэ хуулийн 11.3-т заасан журмыг зөрчиж тусгай зориулалтын агуулахыг зорчигч, хүн амын нягтрал ихтэй газар барьсан бол уг агуулахыг шүүхийн шийдвэрээр гэм буруутай этгээдийн зардлаар албадан нурааж, гэм буруутай этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуун зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.4.Энэ хуулийг зөрчсөний улмаас учирсан хохирлыг холбогдох хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
22.1.Энэ хуулийг 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад “-хилийн боомтын хөгжлийн асуудал” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.