Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(817)
— 75 —

Антигуа Барбуда Улстай дипломат харилцаа тогтоох тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 02 хот

Антигуа Барбуда Улстай дипломат харилцаа тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Антигуа Барбуда Улстай дипломат харилцаа тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

1.Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 03 хот

Бүгд Найрамдах Бурунди Улстай дипломат харилцаа тогтоох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Бүгд Найрамдах Бурунди Улстай дипломат харилцаа тогтоосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 4 (817)75-р хуудас