Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай № 370
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 370 хот Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай:
1.1. Хамтын хэлэлцээр байгуулсан яамдын сайдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын зөвлөлд салбар, тухайн нутаг дэвсгэрийн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын төлөөллийг оруулж болно;
1.2. Аймаг, нийслэл, салбарын түвшинд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай хамтын хэлэлцээр байгуулан, хэрэгжилтийг хангаж ажиллах;
1.3. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын хяналтыг өндөржүүлэх чиглэлээр тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хэрэгжилтийг зохион байгуулах.
2. Эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүн амын бодит орлогыг хамгаалах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд нийгмийн түншлэлийн оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллахыг холбогдох сайд нарт даалгасугай:
2.1. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөр, арга хэмжээнд ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны