Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 63
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 63 хот
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байгааг тэмдэглэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Улсын төсвийн урсгал зардлыг хэмнэсэн тохиолдолд түүнийг ажилтан, албан хаагчдын үр дүнгийн урамшуулалд зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт олгох журам батлан мөрдүүлж ажиллах;
2.3.Банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн болон зээл, хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгаа бусад хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчилнэ.
3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Монгол Улсын төлбөр тооцооны системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөр тооцооны системийн шинэчлэлийг 2014-2016 онд эрчимжүүлнэ.
3.2.Санхүүгийн зах зээлийн харилцагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран эхлүүлнэ.
3.3.Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаа, арга хэрэгслийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гаргасан шийдвэрийг олон нийт, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй хүргэх замаар бодлогын үр нөлөөг сайжруулна.