“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай ” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 59
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 59 хот
“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Гурав.Дүүргийн прокурорын газар” гэсний 1 дэх заалтын “Баянзүрх дүүрэг” гэснийг “Улаанбаатар хот /зүүн бүс/” гэж, 2 дахь заалтын “Сонгинохайрхан дүүрэг” гэснийг “Улаанбаатар хот /баруун бүс/” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолыг 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 60 хот
Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2014 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд 2014 онд Хүний хөгжил сангаас хүртээх хишиг, хувийн хэмжээг доор дурдсанаар тогтоосугай: 1/0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 000 /хорин мянга/ төгрөг.