Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(811)
— 1746 —

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2015-2016 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл

2014 он 2015 он 2016 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 14.8 16.0 14.8

2 Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 8.0 7.0 6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 6,883.9 8,210.6 9,456.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 33.6 33.5 32.3

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 7,293.9 8,696.8 10,041.8

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 35.6 35.5 34.3

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /хувь/ 10.0 19.2 15.5

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 3.2 5.7 4.6

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -410.0 -486.2 -584.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -2.0 -2.0 -2.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2,006.2 2,809.8 3,246.3

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 9.8 11.5 11.1

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 8,201.2 9,797.9 11,444.2

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 40.0 40.0 39.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ 266.8 318.9 350.8

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.3 1.3 1.2

2 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 46 (811)1746–1747-р хуудас