Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай № 57
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 57 хот
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хүний хөгжил сангийн төсвийн алдагдал, тус сангийн төсвийн цаг зуурын хүндрэлийг даван туулахад зориулан 55,715.7 сая төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2013 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2013 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 326 хот Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.3, 20.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г 1 дүгээр, “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээг”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.