Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай № 325
8.12. Шаардлагатай тохиолдолд буцах үнэмлэхийн бүрдүүлэл- тийн материалыг цахим шуудангаар хүлээн авч болно.
Ес. Бусад
9.1. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан паспорт, буцах үнэмлэхний загварыг өөрийн орны болон гадаадын холбогдох байгууллага, албанд хүргүүлж, гарсан өөрчлөлтийн талаар цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй.
2013 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 325 хот Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад олон улсын дараах тэмцээнүүдийг 2014 онд зохион байгуулсугай:
а) “Чингис хаан-2014” жүдо бөхийн Гран-При тэмцээн;
б) Жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн;
в) Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
г) Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн;
д) Олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн;
е) Гандболын цомын аварга шалгаруулах олон улсын тэмцээн;
ж) Тэшүүрийн олон улсын тэмцээн (өсвөр үе, залуучууд);
з) “Улаанбаатар Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээн;
и) “Алтаргана-2014” урлаг, спортын олон улсын наадам.