Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 01
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 01 хот
Засгийн газрын 2007 оны 250 дугаар тогтоолын 3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.45 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Улам-Ундрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сурахбаяр, өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нар оролцов.
-Баянзүрх дүүргийн Засаг дарга;
-Сүхбаатар дүүргийн Засаг дарга;
-Монголын Хотуудын холбооны тэргүүн (зөвшилцсөнөөр);
-Монголын Эрүүл Хотуудын холбооны тэргүүн (зөвшилцсөнөөр).
Нарийн бичгийн -Эрүүл мэндийн яамны “Эрүүл хот” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч. дарга