Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(806)
— 1593 —

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай № 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 51 хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "18.Хөрөнгө оруулалтын газар" гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 52 хот

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд тус тус олгосон газрын хилийн заагийг хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2.Газар ашиглуулах гэрээг холбогдох журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 41 (806)1593-р хуудас