Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(806)
— 1533 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

“35.6.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээтэй бол уг гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр гаалийн болон бусад татварыг төлнө.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 47.13 дахь хэсэг нэмсүгэй:

“47.13.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн гэрчилгээнд заасан хувь, хэмжээгээр ногдуулна.”

2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль,” гэснийг “Хөрөнгө оруулалтын тухай хууль,” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30, 65 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 41 (806)1533-р хуудас