Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
1/17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалт:
“17.1.11.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;”
2/30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт:
“30.1.15.тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчөөс уг гэрчилгээг хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхийг шаардах.”
2 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “журмыг” гэсний дараа “хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж болон” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах.”
4 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалтын дугаарыг “17.1.12” гэж өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2013 оны 10 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр хот
1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “12 дугаар зүйлд заасан