Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай № 17
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 09 хот
Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн-сайдаар томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Дамдингийн Хаянхярвааг;
2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дамдингийн Цогтбаатарыг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Жадамбын Энхбаярыг; 4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Цэдэвийн Дашдоржийг; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Нямдаваагийн Хүрэлбаатарыг.
2.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 17 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 3, “Дипломат албаны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: