Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(800)
— 1393 —

Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай № 200

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 08 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 141 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Долоонжингийн Идэвхтэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэлийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 200 хот Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Орон сууцны зээлийн хөнгөлөлтөд хамрах зорилтот бүлэгт үзүүлэх хөнгөлөлтийг тодорхойлох, хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар тодорхой санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт тус тус даалгасугай.

3. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, түүний тэмдэглэлийн агуулга, тэмдэглэл хийх журмыг хамтран батлахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд

даалгаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.

4. Тусгай зөвшөөрөлтэй компани, түүнийг үүсгэн байгуулахтай холбогдсон харилцаа болон үнэт цаас, түүний барьцаа хөрөнгийн бүртгэлтэй холбогдсон харилцааг шинэчлэх арга хэмжээ авахыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.

5. Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.БАЯРСАЙХАН

Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралт

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын иргэд (цаашид “Зээлдэгч” гэх)-д олгох орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг тогтооход оршино.

1.2. Энэ журмаар олгох ипотекийн зээлийг Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг ханган ажиллаж буй банкаар дамжуулан олгоно.

1.3. Энэ журмын дагуу инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц (цаашид “шинэ орон сууц” гэх) болон инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын

шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц (цаашид “хуучин орон сууц” гэх) худалдан авах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд орон сууцны ипотекийн зээлийг олгоно.

1.4. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн үйл ажиллагаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон тухайн банкны энэ журамд нийцүүлэн баталсан зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хэрэгжинэ.

1.5. Энэхүү журам нь Ипотекийн санхүүжилтийн тогтолцооны бүрдэл хэсэг болно.

Хоёр. Зээлийн ерөнхий нөхцөл

2.1. Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ нь 80 м2-аас дээшгүй байх бөгөөд шинэ орон сууцны нийт талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу тооцно. 2.2. Ипотекийн зээлийн хугацаа нь 20 хүртэл жил байна.

2.3. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 (±1) хувь байх бөгөөд жилийн инфляциас хамаарч өөрчлөгдөж болно. Ипотекийн зээлийн хүү нь Засгийн газар, Монголбанк хооронд байгуулсан “Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах санамж бичиг”- ийн хүрээнд батлах “Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох журам”-ын дагуу тодорхойлогдоно.

2.4. Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ орон сууцны үнийн дүнгийн 10-30 хувь хүртэл байна. Зорилтот бүлэгт үзүүлэх урьдчилгаа төлбөрийн хувь хэмжээний хөнгөлөлтийн нөхцөлийг Засгийн газар тусгайлан тодорхойлно.

2.5. Зээлдэгч өөрийн өмчлөлд байгаа хуучин орон сууцаа барьцаалан зээл авч, энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж болно.

2.6. Зээлдэгчийн өр, орлогын харьцаа нь Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д зааснаар татварын өмнөх орлогын 45 хувиас ихгүй байна.

2.7. Зээлийн барьцаа нь энэ журмын 2.5-д заасан хуучин орон сууц болон энэ журмын дагуу олгосон зээлээр худалдан авах орон сууц байна.

2.8. Зээлдэгч орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө урьдчилан бүрэн төлж болно.

2.9. Энэ журмаар олгох зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй зээл байна.

2.10. Өмнө нь олгосон орон сууцны ипотекийн зээлийг энэ журмын дагуу олгох орон сууцны ипотекийн зээлд шилжүүлж, зээлийн дахин санхүүжилт хийж болно.

2.11. Банк зээлийн дахин санхүүжилт хийхдээ дараахь зарчмыг баримтална:

2.11.1. дахин санхүүжилтийн хэмжээ өмнөх орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлээс ихгүй байх;

2.11.2. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь зээлийн нөхцөлийн болон зээлдэгчийн шалгуур, барьцаа хөрөнгийн шалгуурыг тус тус хангасан байх;

2.11.3. дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх;

2.11.4. дахин санхүүжилтээр олгож байгаа орон сууцны ипотекийн зээл нь бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх.

2.12. Энэ журмын 3.1.3, 3.1.4-т заасны дагуу олгосон орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийг энэ журмын дагуу олгох зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхгүй.

2.13. Нийтийн зориулалттай орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй.

Гурав. Зээлдэгчид тавих шалгуур үзүүлэлт

3.1. Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа иргэн дараахь шаардлагыг хангасан байна:

3.1.1. Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;

3.1.2. банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;

3.1.3. өрхийн1 гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

3.1.4. өрхийн1 гишүүний аль нэг нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; 3.1.5. барьцаалбар үйлдсэн байх.

3.2. Энэ журмын дагуу олгох ипотекийн зээлийн барьцаа болох орон сууц нь дараахь шаардлагыг хангасан байна:

3.2.1. Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх;

3.2.2. нийт талбай нь 80 м2-аас дээшгүй орон сууц байх;

3.2.3. инженерийн дэд бүтэц бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц байх;

3.2.4. инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй, ашиглагдаж байгаа хуучин орон сууц байх;

3.2.5. Монголбанкнаас баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-д заасны дагуу хөрөнгийн болон амь насны даатгалд хамрагдсан байх;

3.2.6. эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан, эд хөрөнгө өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрхийн талаар гуравдагч этгээдэд шаардах эрх үүсээгүй байх;

3.2.7. банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна.

1Өрх гэж хуулийн дагуу гэрлэлтээ баталгаажуулсан эхнэр, нөхөр эсхүл орон сууцны ипотекийн зээлийн өр, орлогын харьцаа тооцоход орлого нь хамрагдсан, орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдүүдийг хэлнэ.

Төрийн мэдээлэл · 2013 · № 35 (800)1393–1397-р хуудас