Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 139
2013 оны 08 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 138 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хараавчийн Аюурзаныг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагирын Сүхээг томилсугай.
2013 оны 08 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 139 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Ерөнхийлөгчийн тухай Монгол Улсын хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Израйль Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Очиржавыг эгүүлэн татаж, Израйль Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Булгаагийн Алтангэрэлийг томилсугай.