Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(798)
— 1365 —

Журам шинэчлэн батлах тухай № 183

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

320. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 183 1365

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 183 хот Журам шинэчлэн батлах тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ыг 1 дүгээр, “Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ”-г 2 дугаар, “Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшууллын хэмжээ”-г 3 дугаар, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Мөнгөн шагналд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусган санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

3. Үе үеийн олимпийн наадам (Зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь олгох сар бүрийн урамшууллыг нөхөж олгохыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Төрийн мэдээлэл · 2013 · № 33 (798)1365-р хуудас