Журамд нэмэлт оруулах тухай № 181
2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 181 хот Журамд нэмэлт оруулах тухай
Боловсролын тухай хуулийн 39.7, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д дор дурдсан агуулгатай “3.3.7”, “4.2.5” дахь заалт тус тус нэмсүгэй: 1) 3.3.7. дахь заалт: “3.3.7. багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх зохих шаардлага хангасан суралцагчид 100 хувийн.” 2) 4.2.5. дахь заалт: “4.2.5. төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь.”
2. Энэ тогтоолыг 2013-2014 оны хичээлийн жилд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны төсвийн багцаас, цаашид жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 0.25 Индекс: 14003