Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(796)
— 1356 —

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9, 10 дахь заалт нэмсүгэй:

“9/шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор харьяа анги салбарынхаа бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;”

10/шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсгийн “цагдаагийн байгууллагад” гэснийг “тахарын албанд” гэж, 77 дугаар зүйлийн 77.10 дахь хэсгийн “цагдаагийн байгууллага” гэснийг “тахарын алба” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2013 · № 31 (796)1356-р хуудас