Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(796)
— 1353 —

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

“8.1.5.хорих ангид онцгой нөхцөл байдал үүссэн үед аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдаж байгаа гэрч, хохирогчийн талаар тахарын албанд мэдээлэх.”

2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсгийн “тохиолдолд” гэсний дараа “тахарын албатай хамтран” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсгийн “цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус” гэснийг “тахарын алба” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтын “сэжигтэн, яллагдагчийг баривчлах,” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“30.2.Шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэнэ.”

Төрийн мэдээлэл · 2013 · № 31 (796)1353-р хуудас