Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(795)
— 1308 —

Үндэсний хөтөлбөр батлах тухай № 154

23.2.Энэ хуулийн 16.1, 16.2, 17.2-т заасан шаардлага хангаагүй, хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдох аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Төв нь Мэргэжлийн хариуцлагын хороонд мэдэгдэнэ. 24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 154 хот Үндэсний хөтөлбөр батлах тухай

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. ”Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбарын болон орон нутгийн дэд зөвлөл, ажлын албыг байгуулан ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2013 · № 30 (795)1308-р хуудас