Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2013 оны 07 дугаар Улаанбаатар срын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг:
“22.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно.”
2/23 дугаар зүйлийн 23.3.4 дэх заалт: "23.3.4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 07 дугаар Улаанбаатар срын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 35.1.8 дахь заалт нэмсүгэй:
“35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.”