Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “цагдаагийн төв байгууллагын” гэснийг “төрийн тусгай хамгаалалтын газрын” гэж, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “цагдаагийн байгууллага” гэснийг “төрийн тусгай хамгаалалтын газар” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 5 дугаар зүйлийн 5.4.34 дэх заалт:
“5.4.34.цагдаагийн хөгжлийн сан.”
2/ 6 дугаар зүйлийн 6.4.20 дахь заалт:
“6.4.20.цагдаагийн хөгжлийн сан.”
3/”216 дугаар зүйл.Цагдаагийн хөгжлийн сан
216.1.Цагдаагийн хөгжлийн сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
216.1.1.тухайн жилийн төсвийн үлдэгдэл; 216.1.2.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;
216.1.3.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн байгууллагаас ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
216.1.4.зэвсэглэлээс хасагдсан зарим төрлийн техникийг худалдан борлуулсны орлого;
216.1.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
216.2.Энэ хуулийн 216.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
216.2.1.энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагын оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
216.2.2.байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдал зарласан үед ажиллахад алба хаагчдын сургалт болон бэлтгэлийг хангуулах;
216.2.3.цагдаагийн байгууллагын зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг нөөцийг бэхжүүлэх;
216.2.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
216.2.5.цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах. 2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын “5.4.33-т” гэснийг “5.4.33, 5.4.34-т” гэж өөрчилсүгэй.